МАН-ын Бага хурал өндөрлөлөө. Хуралдаанаар нийт хоёр асуудал хэлэлцсэн юм. Эхнийх нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах асуудал байсан. Тус намын Удирдах зөвлөл УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг дэвшүүлж Бага хурлын гишүүд М.Энхболдыг дэмжсэн юм.
Сонгуулийн тухай хуулиар тавдугаар сарын 7 хүртэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэнэ. Тиймээс тус намынхан ойрын хугацаанд нэр дэвшигчээ бүртгүүлэх боломжтой боллоо.
Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталсан байна.
Үүгээр МАН-ын Бага хурал өндөрлөлөө.
Т.НОМИН
Мэдээллийн эх сурвалж: news.mn
Мэдээг хуулбарласан: 2017 оны 05 сарын 03
Leave a Reply
You must be logged in to post a comment.